Categories
мэдээ нийгэм

Зорчигчийг унагаж бэртээжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лабораторийн зүүн талын автомашины
зам дээр “ДЮЦ” компанийн H.Aerocity маркийн автобусны жолооч У нь тус автобусны
зорчигч 15 настай эмэгтэй С-г унагаж гэмтээжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн газарт шалгаж
эхэлжээ. Гэмтсэн охин ГССҮТ-д
очиж эмчилгээ хийлгэсэн байна. Хүлээн авсан эмч нарын хэлж буйгаар хохирогч
охин зөөлөн эдийн зулгаралттай, одоогоор ясны хугарал болон тархины ямар нэг
гэмтэл ажиглагдаагүй гэсэн байна. Жолооч У цагдаагийн мэдүүлэгтээ, охиныг орж
ирж байгааг хараагүй. Анзааргагүй байдлаас ийм зүйл боллоо” гэсэн байна.
Өмнө нь тус компанийн “Daewoo Bs-106” маркийн автобусны жолооч Б
зорчигчоо унаган гэмтээж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *