Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зохиолч Ч.Галсан сая дахь модоо тарилаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь мод тарилаа. Түүний аялал жуулчлал оруулсан хувь нэмрийг үнэлж Аялал жуулчлалын холбооноос шагнал гардуулав.

Тэрбээр 2009 онд өөрийн бичсэн номоо худалдаж, үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна хэмээснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд тусалж дэмжсээр нэг сая дахь модоо тарьж дуусгалаа.

Зохиолч Ч.Галсан “Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина” гэв. Тэрбээр нэг сая мод тарих мөрөөдлөө биелүүлэхээс гадна хуурай газарт хур дуудах төхөөрөмж бүтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *