Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Зарим төрлийн ААН-д тавих төрийн хяналт шалгалтыг 3 жилээр зогсооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баталж, энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ.

Ингэснээр зарим төрлийн ААН-ийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт шалгалтыг түр буюу гурван жилээр зогсоох болов. Төрийн хүнд суртал, чирэгдлийг бууруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих нь энэ хуулийн зорилго юм. Гэхдээ Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас хийдэг хяналт шалгалт энэ хуульд хамаарахгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *