Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.
“Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс бүрэн тунд хамрагдсан иргэдээ урамшуулж, вакцинд хамрагдаагүй иргэдэд арга хэмжээ авна” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Ирэх доллоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая.
Улсын хэмжээнд 1.138.000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадагуур сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийггээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.
Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна” гэв.
Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.