Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо DNN.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.

Хуралдаанаар Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Тодруулбал НҮБ-ын тусламжийн сангаас дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *