Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Хөдөө аж ахуйн салбарт зориулж 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл гаргана || DNN.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр “Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна.

Ингэхдээ хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг болон хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргав. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг болж байгаа юм.

Хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөх юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *