Categories
мэдээ нийгэм

ЗГ: Гадаадад вакцин хийлгээгүй иргэд болон жуулчдыг Монголд ирээд үнэгүй вакцин хийлгэхийг уриална

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хилийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, аялал жуулчлалын салбарынхаа үйл ажиллагааг сэргээх үүргийг сайд нарт өглөө.

Тодруулбал, Ирэх сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.
Мөн Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.

Ерөнхий сайд “Б.Батцэцэг сайд, Л.Халтар сайд бусад улс орнуудтай хэлэлцээр хийж арванэгдүгээр сарын 1-нээс агаарын хилийнхээ үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй байна.

Ялангуяа, БНХАУ хилээ хаасан энэ үед агаарын хилийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, нислэгийнхээ давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Н.Уртнасан сайд аялал жуулчлалын компаниудтай уулзаад гадаадаас ирэх жуулчид манай улсад ирээд вакцин хийлгэж болно гэдэг уриалгыг дэвшүүлэх хэрэгтэй. Тухайн улс оронд нь вакцин хүрэлцээгүй дараалал үүссэн бол манай улсад ирж жуулчлал хийснийх нь төлөө үнэгүй вакцин хийж өгнө гэсэн үг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *