Categories
гадаад мэдээ

Зеленский Японоос тусламж хүслээ || DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Японы хууль тогтоогчдоос тусламж хүсэв. Тэрбээр Оросын эсрэг хориг арга хэмжээний дэглэмээ өргөжүүлэхийг уриалж, харгис довтолгооны “цунами”-г намжаахад илүү их тусламж хэрэгтэй байна гэжээ.

Өчигдөр /2022.03.23/ хийсэн мэдэгдэлдээ, 2011 онд Японы зүүн хойд нутгийг сүйрүүлж, цөмийн гамшгийг үүсгэсэн цунамигийн тухай эш татан ярьсан байна. “Харгис хэрцгий түрэмгийллийн цунамиг зогсоохын тулд Оростой худалдаа хийхийг хориглож, Оросын армийг мөнгөөр хангахгүйн тулд компаниуд тэдний зах зээлийг орхих ёстой. Япон улс тусламж санал болгосон анхны орон боллоо” гэжээ.

Орос улс цөмийн объектуудыг дайны талбар болгон хувиргаж байна гэж Зеленский буруутгасан нь цөмийн халдлагад өртсөн цорын ганц орон болох Японы эмзэг асуудал юм. Түүнчлэн Зеленский НҮБ-ыг шинэчлэхийг хүртэл уриалжээ.

Япон улс Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, цэргийн цорын ганц холбоотон болох АНУ-тай мөр зэрэгцэн ажиллаж буй юм. Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газар Украинд дуулга, сум нэвтэрдэггүй хүрэм зэрэг үхлийн бус цэргийн техник хэрэгсэл илгээх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *