Categories
мэдээ нийгэм

Зеленский: Украин түүхэндээ хамгийн аймшигт сорилтыг туулж байна || DNN.mn

Украин улс түүхэндээ хамгийн аймшигт сорилтыг даван туулж байна, мөн ялалт байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэл хийх үеэрээ, гуравдугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт очиж, Украины шархадсан цэргүүдийг эргэсэн гэдгээ дурьдсан байна.

“Эрүүл энхийг хүсье!” гэсэн миний ерөөл гол хэсгүүдийг 18 өдрийн туршид тогтоон барьж байгаа манай зэвсэгт хүчин шиг хүчирхэг байдлаар хэрэгжээсэй гэж би туйлын их хүсэж байна” хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

Тэрбээр улс орон даяар ажиллаж буй цэргийн эмнэлгүүдийн нэрийг дурьдаад, Украины бүхий л эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.

“Бид ямар ч хар өдрүүдийг даваад гарна, учир нь бид хамтдаа. Бид үргэлж өөрсдийнхнөө хамгаална. Мөнгөний төлөө биш, албадлагаар биш өөрсдөө сайн дураар хамгаална. Бид түүхэндээ, энэ амьдралдаа хамгийн аймшигтай сорилтыг туулж байна. Бид тэсэж, тэмцэх ёстой. Тэгээд бид ялна. Би үүнийг мэдэж, үүнд итгэж байна” хэмээн Зеленский цохон тэмдэглэсэн байна.

Энд дуулгахал, хоёр талын хэлэлцээний дөрөв дэх шат гуравдугаар сарын 14, 15-ны аль нэг өдөр болох магадлалтай байгаа юм. Биечлэн уулзахаас гадна талууд цахимаар байнга хэлэлцээ хийж байгаа талаар Украины тал мэдэгдэж байв.

Подоляк: ОХУ, Украины хооронд буулт хийх тал дээр ахиц гарсан

Орос, Украин байлдааны үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед хэлэлцээнд буулт хийх тал руу ахиц гарч байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк “КоммерсантЪ” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *