Categories
мэдээ спорт

Завхан аймгийн наадамд Т.Бэгзсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртэв

Завхан аймгийн
наадам энэ сарын 8, 9-нд болж өнгөрлөө. Тус наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан,
өсөх идэр начин Ш.Уламбаяр болон аймгийн алдар цолтой 256 бөх барилдлаа.
Аймгийн заан Т.Бэгзсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Харин аймгийн
харцага Э.Баасандорж үзүүрлэн, аймгийн заан цол хүртсэн байна. Их шөвөгт сумын
заан Д.Батхүрэл, Г.Баярбат нар үлдэж, аймгийн начин цол хүртсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *