Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт 27 өрх усанд автжээ

Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлага долдугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагыг 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Цагдаагийн газрын 10 албан хаагч, таван автомашинтай ажиллаж суурийн давхарт орсон усыг соруулан гаргасан байна. Ингэснээр 21 иргэн, дөрвөн айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *