Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын Агентлагуудыг өөрчилжээ

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар 13 яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч 27 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан билээ.

Яамдуудын тухайд харьяалах чиг үүргээр нь салгаж нийлүүлсэн ганц хоёр яам бий. Харин агентлагуудын хувьд нэлээд өөрчлөлт ороод буй. Тухайлбал, Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар болгон хоёр тусдаа байгууллага болгожээ.

Өмнөх Засгийн газрын үед буюу 2015 оны сүүлээр дээрх хоёр газрыг нэгтгэн нэг байгууллага болгож байсан ч ийнхүү хэдэн сарын дараа дахин өмнөх байдлаар нь ажиллуулахаар болов.

Мөн тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан цөөнгүй газрыг нэгтгэсэн байна.

Тухайлбал, Ерөнхий сайдын хариуцах асуудлын хүрээнд хамаардаг Харилцаа, холбооны зохицуулах хороо болон Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг нэгтгэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар болгожээ.

Түүнчлэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гэж байсныг Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Газар болгон өөрчилсөн байна.

Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэн Ашигт Малтмал, Газрын Тосны Газар болгожээ.

Ийнхүү салгаж нийлүүлсэн агентлагуудаас гадна цоо шинээр байгуулагдсан хоёр газар бий. Энэ бол Ерөнхий сайдын хамаарах хүрээнд багтаж буй Үндэсний Хөгжлийн Газар, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар юм. Төрийн өмчийн газар нь өмнө нь бие даан үйл ажиллагаа явуулж байсныг Сангийн яаманд хариуцуулж байсан юм.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар болгон өөрчилсөн байна.


Засгийн газрын ТОХИРУУЛАГЧ агентлаг

  1. Тагнуулын Ерөнхий Газар
  2. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
  3. Үндэсний Хөгжлийн Газар
  4. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
  5. Онцгой Байдлын Ерөнхий Газар
  6. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар
  7. Стандарт, Хэмжил Зүйн Газар
  8. Цагдаагийн Ерөнхий Газар
  9. Хил Хамгаалах Ерөнхий Газар
  10. Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

Засгийн газрын ХЭРЭГЖҮҮЛЭГЧ агентлаг

  1. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар
  2. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
  3. Гаалийн Ерөнхий Газар
  4. Татварын Ерөнхий Газар
  5. Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Газар
  6. Архивын Ерөнхий Газар
  7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар
  8. Гадаадын Иргэн, Харъяатын Газар
  9. Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
  10. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
  11. Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар
  12. Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар
  13. Биеийн Тамир, Спортын Газар
  14. Соёл, Урлагийн Газар
  15. Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
  16. Ашигт Малтмал, Газрын Тосны Газар
  17. Мал Эмнэлэг, Үржлийн Газар.

Б.МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *