Categories
мэдээ нийгэм

Засгийн газар үйлчилгээний байгууллагуудыг нээх саналыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан | Монгол Улсын засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг нээх УОК-ын саналыг хэлэлцэнэ. Засгийн газрын хуралдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд хуралдааныг шууд дамжуулан хүргэх юм.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар санал гаргасан байна. Энэ саналыг өнөөдөр эцэслэнэ.

Арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоногоор буюу арванхоёрдугаар сарын 14-нийг дуустал сунгах тухай саналыг ЭМЯ-наас оруулсан байна. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсны дараа нийслэлийн хэмжээнд халдварын голомтгүй байршлууд дахь ААН-үүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн үе шаттайгаар нээх тухай саналыг УОК-т оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн баг, халдвар судлаач эмч мэргэжилтнүүд COVID-19 халдварын голомт устаагүй энэ үед хөл хорионы дэглэмийг яаран сулруулах нь хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *