Categories
мэдээ улс-төр

​Засгийн газар төсвийн тодотголыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна.

Манай улс ОУВС-тай хэлэлцээр хийгээд удаагүй байна. ОУВС-гийн зүгээс хэлэлцээрийн дүнд төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тавьсан.

Энэ шаардлагын дагуу хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах, зарим нэг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн арга хэмжээ авахаар төсвийн тодотголыг боловсруулсан байна.

Сангийн яамнаас боловсруулж, оруулж ирсэн төсвийн тодотголтой Засгийн газрын сайд нар танилцаад, дэмжжээ. Хуралдааны үеэр гарсан санал санаачлагуудыг төсвийн тодотголд тусгаж, тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *