Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, Украины нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар хуралдахаар товлов.

Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирэх замдаа яваа гэдгийг ГХЯ энэ сарын 22-нд мэдээлж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа өнөөдөр өглөө иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Улмаар Украины хэд хэдэн том хотод дэлбэрэлтийн чимээ гарсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо ч мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *