Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар түүхэндээ анх удаа 16 галт тэрэг хүлээлгэн өгөв DNN.mn

Замын-Үүд зангилааны төмөр замчид Эрээн өртөөнд 16 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь цар тахлын улмаас уналтад ороод байгаа Монгол Улсын эдийн засгийг сэргээх, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын хамт олон өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлээ дайчлан ажиллаж байгаагийн нэгэн бодит жишээ болов.

Өнгөрсөн хугацаанд УБТЗ галт тэрэг солилцоог хэвийн түвшинд нь хүргэж 14 болгоод зогсоогүй зөвхөн энэ сард Эрээн өртөөнд таван удаа 15 галт тэрэг хүлээлгэн өгсөн. Тэгвэл УБТЗ түүхэндээ анх удаа 16 галт тэрэг хүлээлгэн өгч чаджээ.

Цаашдаа ч УБТЗ галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлж, өдөрт 18-20 галт тэрэг тогтмол солилцдог болох бодлого баримталж байна. Энэ хэрээр экспорт болон импортын хэмжээ нэмэгдэж эдийн засаг эрчимжинэ.

Эх сурвалж: УБТЗ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *