Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажилласан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг “Авто радио” 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллажээ.
Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж цасанд суух, осгох, төөрөх, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны 23.00 цагаас 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2 дугаар сарын 21-ний өглөөний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл хязгаарласан.
Түүнчлэн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *