Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба ажил мэргэжлийн аваргаа шалгаруулна

Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар,ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдарын түвшинд үнэлгээ өгч, гарч буй алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор ажил, мэргэжлийн аварга шалгаруулах “Шилдэг зохицуулагч-2017” тэмцээнийг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

“Шилдэг зохицуулагч 2017-д нийт 21 аймаг, нийслэл хотын 12 багийн 100 гаруй алба хаагч, тамирчид гэрийн даалгавар, Цэрэгжилч жагсаалч байдал, Хууль эрх зүйн мэдлэг, Хэргийн газрын үзлэгийн схем зураг үйлдлэж дүгнэлт гаргах, Замын хөдөлгөөн зохицуулах, Мэдрэмж шалгах тэмцээн, Буухиа тэмцээн гэсэн нийт долоон төрөлд хоорондоо авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараараа өрсөлдөх юм.

Дашрамд дурдахад, анх 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Уран зохицуулагч” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж анхны тэмцээнд цагдаагийн ахлагч Х.Даваадорж бусдыгаа хошуучлан түрүүлж байжээ. Эдүгээ уламжлал болгон 36 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний талаар ахмад ажилтнууд дурсамж яриандаа “Үүнээс өмнө замын хөдөлгөөнийг уран чадмаг, сайхан зохицуулдаг ахлагч Л.Дэмчигсүрэн, цагдаа Н.Бөөдийхүү, ахлагч Л.Баасанжав, Э.Дорлигжав нарын сайчуул байсан” хэмээн өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *