Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтжээ. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд “T.prius” маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, зургаан настай С нарын гурван хүний амь нас хохирчээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд “T.Landcruiser” маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, найман настай А нарын хоёр хүний амь нас хохирсон байна. Дээрхи хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.