Categories
мэдээ нийгэм

​“Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих сургалт боллоо

Өнөөдөр МЗХ-ны байранд Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон МҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо хамтран хэрэгжүүлж байгаа “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих сургалт, хэлэлцүүлэг боллоо. Үүнд Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, МЗХ, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хороод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх байгууллагуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, албан хаагчидчиглүүлэгч багшаар 35 хүнийг бэлтгэн үйл ажиллагаагаа нийтэд таниулах, түгээх зорилготой сургалт зохион байгуулжээ. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүлжээ байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалт судалгааны мэдээллийн төвийн мэргэжилтэн П.Эрдэнэбаяр “Зохистой хөдөлмөр гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн харилцаанд орохдоо хэн хэнийх нь эрх зөрчигдөхгүй байх явдал.Нэн ялангуяа хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлууд юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа ажил олгогч, ажилтан хоёр үр өгөөжтэй ажиллах, байгууллагын үйл ажиллагаа сайжрах,ажилгүйдлийн түвшин буурах, зэрэг эерэг үр ашигтай юм.

Залуучуудын өмнө тулгардаг асуудал нь ажлын байр хомс байна гэдэг. Гэвч Монгол Улсад ажлын байр маш их. Залуучууд их сургуульд сонгосон мэргэжлээрээ амжилттай сурч төгсөөд, хүссэн ажлын байрандаа өндөр цалинтай ажиллана гэх нийтлэг ойлголттойбайдаг.Энэ ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь тухайн ажлын байраа голох, цалин хангамж хангалтгүй санагдах зэрэг үр дагаврыг бий болгодог. Үүнээс болж ажилгүйдлийн түвшин ихсэх хандлагатай байна.

Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь тэднийг ажил албанд зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн арга хэмжээнд цугласан залуучууд биржээр дамжуулан цагийн ажилд зуучлуулах бүрэн боломжтой. Өмнө нь тус сургалтыг VI сарын 11—12-ныөдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулаад ирсэн. Энэ нь үргэлжлээд Улаанбаатар хотод болно. Одоогоор сургалтад 50 гаруй залуус оролцож байна” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн гэр бүл залуучуудын төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Батсуурь, “Биднийг дүүргээсээ ажил идэвхтэй хайж байгаа 10 залуусыг сонгон авч оролцоорой гэсэн. Чингэлтэй дүүргээс таван залууг фейсбүүкийн группүүдээс хайн сонгож, холбогдсон.Эдгээр залууст хөдөлмөрийн гэрээ, аюулгүй байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулж байна. Миний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн тухай хангалттай мэдээллийг авснаараа ач холбогдолтой байлаа” гэв.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *