УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад
хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80.9 хувийн саналаар
баталлаа. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүнээс 38 нь
эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж баталсан юм.
УИХ-ын
дарга З.Энхболд “Захиргааны ерөнхий хуулийг боловсруулахад олон хүний оролцоо,
мөн олон жилийн хөдөлмөр орсон. Хуулийн төслийг боловсруулахад голлон ажилласан
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, ажлын хэсгийнхэнд талархал
илэрхийлье” гэсэн юм.
УИХ-аас
энэхүү хуулийн төслийг батлагдсантай холбоотойгоор Засгийн газарт хандаж, мөн
тодорхой үүрэг хүлээж байна. Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын 1-ний дотор
багтаан хуулийн үзэл баримтлалыг сурталчилж, холбогдох хүмүүсийг сургалтад
хамруулах юм.
Мөн
хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдлаа.
Энэхүү
төсөл батлагдсанаар Нийслэл хот татвартай болж байна.
Одоо
чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого
батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.