Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна

Нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна. Нийтдээ нийслэлд өнөөдөр явуулын 1, суурин 14 цэг мөн ажиллаж 4178 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм. Харин шинжилгээ авах байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулвал:

  • Баянгол дүүрэгт дүүргийн Ахмадын хөгжлийн төв (6 дугаар хороо, дүүргийн Гэрлэх ёслолын ордны зүүн талд),
  • Сүхбаатар дүүрэгт дүүргийн Эрүүл мэндийн төвд,
  • Чигэлтэй дүүрэгт дүүргийн Нэгдсэн эмнэлэг, (СУИС-ийн урд талд)
  • Баянзүрх дүүрэгт Жанжин соёлын төв ордон, (12 дугаар хороо, Монгол-Японы эмнэлгийн урд талд)
  • Хан-Уул дүүрэгт 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны гадна талбайд явуулын цэг ажиллана.

Сонгинохайрхан дүүрэгт:

  • 27 дугаар хорооны Иргэний танхим, (21 дүгээр хороолол болон “Орчлон” хорооллын урд замд),
  • 9 дүгээр хорооны хуучин байр, (76 дугаар сургуулийн баруун талд),
  • 29 дүгээр хорооны Иргэний танхим (“Москва” хороолол дотор),
  • 1 дүгээр хорооны Иргэний танхимд (“Гүнгэрваа” захын баруун талд) тус ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *