Categories
мэдээ спорт

Зак Рэндолф 27 оноо авч багаа хожилд хөтлөв

Image result for zach randolph 27 points sixers

-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД ГУРВАН ТОГЛОЛТ БОЛЛОО-

Сакрамэнто Кингсийн эсрэг Филидэлфиа 76

Сакрамэнто Кингс, Филидэлфиа 76-ын Вэлз Фарго цэнтрт зочлон очиж 101-95-ийн харьцаатай хожлоо. Кингсээс хүчний довтлогч Зак Рэндолф 27 оноо, 5 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд хамгаалагч Бадди Хийлд 24 оноогоор туслав. Харин эсрэг багаас довтлогч Робэрт Ковингтон 17 оноо авч багаа тэргүүллээ. Сакрамэнто Кингс өнөөдөр хожсоноор 11-20 амжилттай өрнөд бүсийн 13 дугаар байранд бичигдэж байна.

Вашингтон Визардсын эсрэг Нью Орлэанс Пэликанс

Вашингтон Визардс талбайдаа Нью Орлэйнс Пэликансыг талбайдаа хүлээн авч 116-106-ийн харьцаатай буулган авлаа. Шидтэнүүдээс Брэдли Бийл 26 оноо авч багаа тэргүүлсэн бол түүнд холбон тоглогч Жон Вол 18 оноо, 10 оновчтой дамжуулалтаар туслав. Зочин багаас хүчний довтлогч Энтони Дэвис 37 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ. Вашингтон Визардс өнөөдөр хожсоноор 17-14 амжилттай болж дорнод бүсийн зургаадугаар байранд бичигдэж байна.

Милуаки Баксын эсрэг Клэвланд Кавальерс

Милуаки Бакс, Клэвланд Кавальерсыг талбайдаа хүлээн авч эцсийн мөчид 119-116-ын харьцаатай хожлоо. Бугануудаас довтлогч Гианнис Антэтокумпо багаа тэргүүлэн 27 оноо, 14 самбараас бөмбөг авалт хийсэн бол түүнд холбон тоглогч Эрик Блэдсоу 26 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин Кавальерсээс багийн лидэр тоглогч Лэброн Жэймс 39 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүллээ. Милуаки Бакс өнөөдөр хожсоноор 16-13 амжилттай болж дорнод тавдугаар байранд бичигдэж эхэлсэн юм.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *