УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Одоогоор дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж батлаад байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдад батлах эсэх дээр санал хурааж, 93.1 хувийн саналаар баталлаа.