Цагдаагийн албан хаагч гудамжинд нэгэн эмэгтэйг хайр найргүй зодож буй бичлэг цахим ертөнцөөр тарж, олны дургүйцлийг хүргэсэн. Харин өнөөдөр ЦЕГ-аас бүсгүй хүний биед халдаж ёс буй үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагчийн талаар мэдээлэл хийж, албан ёсоор уучлал гуйлаа.
Мөн тэр бичлэг дээрх цагдаа ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн ахлагчаар ажилладаг Э.Баасандорж юм байна. Түүнийг олон нийтийн газарт ёс бус үйлдэл гаргасан хэмээн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулж, ёс зүйн арга хэмжээ авснаас гадна энэ үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм.
Цагдаад зодуулсан эмэгтэйн хувьд 2014 онд ХУД-ийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж улмаар тухайн үедээ асуудлаа шийдүүлж байсан нэгэн гэдгээс өөр мэдээллийг ЦЕГ-аас өгөөгүй юм.