Categories
мэдээ спорт

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Харү башёг өнжихөөр боллоо || DNN.mn

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Харү башёг өнжихөөр боллоо

Сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна цолтон Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Хару башёг өнжихөөр боллоо.

Нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёд түрүүлж чадаагүй түүний баруун хөлийн өвдөг болон өсгий бэртэлтэй байгаа юм.

Улмаар Осака хотын “Edion” цэнгэлдэх хүрээлэнд 15 өдөр үргэлжлэх байсан башё зургаа дахь өдрөөсөө эхлэн ёкозүнагүй үргэлжлэхээр боллоо.

Өдгөө 30 настай Терүнофүжи өчигдөр буюу тав дахь өдрийн барилдаанд башёгийн хоёр дахь ялагдлаа Тамаваши Б.Мөнх-Оргилын эсрэг хүлээсэн.

Харү башёг маегаширагийн долоод эрэмбэлэгдэж буй Такаясү таван даваатайгаар ганцаараа тэргүүлж байна.

Аваргын бэртлийг эмчлэхэд сар орчмын хугацаа шаардлагатай бөгөөд ёкозүна цол хүртсэнээсээ хойш ийнхүү анх удаа башё өнжиж байна.

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өмнө 2019 онд хоёр өвдөгний бэртлийн улмаас олон сараар барилдаагүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *