Categories
мэдээ нийгэм

Явуулын хөдөлмөрийн бирж ажиллана

2014 оноос Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ. Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлсэн юм. Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүх хороонд очиж ажилгүй иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд очиж ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ. Явуулын хөдөлмөрийн биржийн нэг давуу тал нь хорооны ажилгүй иргэдээс намрын ургац хураалт, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж бригадын зохион байгуулалтанд оруулж, сургаж бэлтгэн ажлаар хангах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *