Categories
мэдээ соёл-урлаг

Явуугийн нэрэмжит яруу найргийн наадам болно

“Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс тодорчээ. Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 92 найрагч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд 35 яруу найрагч шалгарчээ.

Тэд үлдсэн хоёр, гуравдугаар шатанд бүтээлээ өөрсдөө уншиж өрсөлдөх юм.

“Оюуны жимс-2017” яруу найргийн наадам Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ирэх зургадугаар сарын 3-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *