Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг машин авна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл авав. Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд цас их орж, зузаан цасан бүрхүүл тогтсоноос иргэд халтирч унан гэмтэх тохиолдол их гарч байгаа.

Тэгвэл нийслэлээс замын халтиргаа, гулгааг арилгахад 695 тонндавс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид ч оролцож байгаа юм.Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмын хоо зам, талбайг цэвэрлэх ажилд оролцуулж болох талаар зохицуулалт хийсэн байна. Ийнхотын дарга “ачааллаа” дийлэхээ больж, гадуур ханиад томуу их байхад ЕБС-ийнсурагчдыг ч дайчлахад хүрэв.

С.Батболд дарга “Стандартын техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байгаа” хэмээн Ерөнхий сайдад дуулгасан юм. Тухайлбал, хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг баг а оврын машин авах болсон байна.

Харин уулзалтын төгсгөлд Ерөнхийсайд Ж.Эрдэнэбат, өвөл дөнгөж эхэлж байна, 12, нэгдүгээр сард ч цас ихээр орно, иймд цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдана гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *