Categories
мэдээ нийгэм

Явган хүний гарцын гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо

Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн ийнхүү өөрчилсөн байна. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа албан хаагчдаа хүндэтгэн “ТА НАРТАА БАЯРЛАЛАА” эерэг уриалгыг түгээж буй аж.

Тиймээс иргэд гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх талархал юм гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *