Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ясан гоёл чимэглэл

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвийн баруунтай 10 орчим км зайд “Чандмань хар” хэмээх бараантан харагдах талын намхавтар уул бий. Чандмань хар уулыг газрын зурагт “Чандмань” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд “хар” хэмээх тодотгосон нь ойрхон орших хэд хэдэн ижил нэртэй газраас ялгах нутгийнхны нэршил бололтой. Уулын хамгийн өндөр цэг далайн төвшинөөс 1167 м өндөртэй ба бэлдээ 1100 м орчим байна. Ерөнхийдөө зүүн хойноос баруун өмнө тийш бага зэрэг ташуулдсан байдалтай 4 цувраа толгодоос бүрдэх гол хэсэг, түүний баруун өмнө болон зүүн хойд талд харьцангуй салангид байрших нэг нэг толгойг оролцуулан нийт 3 км орчим үргэлжлэх талын намхавтар уул юм.
Чандмань Хар уул, Дагвын овоо хэмээх хоёр уулын уулзах онь хөтлөөс зүүн урагш чиглэн уруудсан жалганы зүүн талын нурсан эрэгт байрлах Хүннүгийн үеийн 7-р булшнаас илэрсэн ясан гоёлийн чимэглэл.
1-р ясан чимэглэл.
Бод малын хавиргаар хийсэн ясан чимэглэл. Чимэглэлийн дээр нарийн зураасаар навчин маягийн хээг бүхэл талбайг дүүргэн хийсэн байна. Эдлэл нь үзүүр хэсэг рүүгээ шовх, бундан хэлбэртэй болж харин нөгөө тал руугаа нарийсан 1.2 см болж 4.7 см-т гадагш догол гарган илүү өргөн буюу 1.4 см болжээ. Үзүүр хэсэгтээ дугуйруулан ямар нэгэн юм уяж тогтоож байсан бололтой нарийн ховил гаргажээ. Нийт урт 6.6 см, хамгийн өргөн хэсгээрээ 2 см, хамгийн нарийн хэсгээрээ 1 см өргөнтэй, зузаан 0.1 см.

Зургийн тодорхойлолт алга байна.

2-р ясан чимэглэл. Хавтгай зууван дугуй хэлбэрийн ясан чимэглэл.
Хэмжээ 2.5х2.4 см. Зузаан 0.2 см. Эдлэл дээр хоорондоо 1 см зайтай 0.1 см голчтой хоёр нэвт нүх гаргажээ. Гадаргуу дээр навчин маягийн хээг нарийн хурц үзүүртэй зүйлээр сараачин гаргажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Үзүүрийн ясан чимэглэл
Бундан хэлбэрийн шовх үзүүртэй, доош нарийссан хэсгийн үзүүрийг мөн хоёр талаас нь зүсэж үзүүр гаргасан. Нөгөө талдаа нарийн зүйл орж бэхлэгдэх ховил гаргасан байна. Эдлэлийн нарийн чөмөгний ясаар хийсэн бололтой. Гадаргуу дээр навчин хээг хурц үзүүртэй зүйлээр сийлэн гаргасан байна. Урт нь 7 см, хамгийн өргөн хэсэгтээ 1.6 см, нарийн хэсэгтээ 0.7 см, зузаан 0.2-0.5 см юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *