Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд 4-р сургууль, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд 4-р сургууль, Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийг засварлахаар болжээ. Засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14:00 цагаас Японы Элчин сайдын яаманд болно. Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг аж