Categories
мэдээ спорт

Японы теннисчин Нишикори 96 жил тасраад байсан медалийг авчирчээ

“Рио 2016” наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн гарцаарчилсан ангилалд Их Британы Энди Маррей алтан медаль хүртэж, Аргентиний Хуан Мартин дел Потро, Японы Кей Ниширкори нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.

Японы теннисчин олимпийн анхны медалийг хүртэж нэгэн шинэ түүхийг бичжээ.

Нишикори хагас шигшээд Энди Маррейд 6:1, 6:4-өөр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Испанийн Рафаэль Надальтай тулж өрсөлдөгчөө 6:2, 6:7, 6:3 онооны харьцаагаар хожиж, медалийн тавцанд зогссож чадсан юм. Тэртээ 1920 оны олимпийн наадмын теннисний төрлөөс Японы Ичия Кумагай анхны мөнгөн медалийг хүртэж байсан бол Нишикори 96 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *