Categories
гадаад мэдээ

Японы хойд эрэгт 26 зорчигчтой хөлөг онгоц осолджээ DNN.mn

Японы хойд эргийн ойролцоо хөвж явсан 26 жуулчин тээвэрлэсэн “Каzu-1” онгоцтой хэдэн цагийн турш холбоо тасарсан талаар “NHK” бямба гариг /2022.04.23/-т мэдээлжээ.

Холбоо тасрахаас өмнө хөлөг онгоц живж байна гэсэн ослын дохио ирүүлсэн байна. Эл дохиог онгоцны багийнхан илгээжээ. Онгоцыг олохоор 5 нисдэг тэрэг, эргүүлийн зургаан онгоцыг дайчлан Японы хойд эрэгт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Цаг уурчдын мэдээлснээр, хөлөг онгоц сураггүй болсон хэсэгт цаг агаар туйлын таагүй буюу шуурган давлагаатай, хүчтэй салхитай байгаа аж.

Сүүлийн мэдээллээр, Японы эргийн хамгаалалтын алба “Каzu-1” аяллын хөлөг онгоц сураггүй алга болсон газраас дөрвөн хүнийг олсон гэж “NHK” мэдээлэв.

Онгоцонд нийт 26 хүн байсан ба тэдний хоёр нь хүүхэд, хоёр нь онгоцны гишүүн байжээ. Тэд бүгд аврах хантааз өмссөн байсан байна.

Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, тус аяллын онгоц өнгөрсөн оны зургадугаар сард энэ удаагийнх шиг ижил боомтоос хөдөлсний дараа осолдож байжээ. Харин тухайн үед хүний амь эрсдээгүй аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, есөн хүнийг олсон ба бүгд ухаангүй байжээ. Усан онгоцны гурван зорчигчийг Ширэтоко хойгийн эргийн уснаас, өөр нэгийг нь эрэг дээрх хаднаас олсон байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эргийн хамгаалалтын алба болон онцгой байдлын алба хаагчид оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *