Categories
гадаад мэдээ

Японд хар салхины аюул нүүрлэжээ

Японд хар салхины улмаас 290 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

Лупит гэх хар салхины улмаас үер бууж, хөрсний нуралт үүсэх аюултай байгаа тул Хирошима, Симанэ, Эхимэ мужийн 291747 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

NHK телевизийн мэдээлснээр салхины хурд 23 м/с-35 м/с хүрэх аж.

Японд өнгөрсөн долоодугаар сард Непартак хар салхины улмаас дотоодын 20 гаруй нислэгийг цуцалж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *