ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд Кюшю арлын томоохон хот болох Фукуокад автомат жолоодлоготой зорчигч тээврийн цахилгаан галт тэрэг үйлчилгээнд явж эхэлжээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд галт тэрэгний жолооч галт тэргэн дотор байх бөгөөд дараа нь бүрэн автомат горимд шилжүүлэхээр болжээ. Галт тэрэг 13 км орчим урт шугамд явах бөгөөд өдөрт 12 рейс хийх аж.
Жолоочгүй галт тэрэг нэвтрүүлж байгаа нь юуны түрүүнд галт тэрэгний жолооч дутагдалтай байгаатай холбоотой болохыг “Kyodo” агентлаг онцолсон байна. Ийм галт тэргийг аажимдаа Япон даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус улсад автомат жолоодлоготой галт тэргүүдийг шугамд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн боловч зөвхөн гэрлэн дохион дээр зогсохгүйгээр явдаг мордмол гүүрүүд дээр явуулж байгаа юм.