Categories
гадаад мэдээ

Японд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы Фукушима мужийн ойролцоо зүүн хойд хэсэгт өнөө өглөө /2016.XI.22/ орон нутгийн цагаар 06.00 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс цунамийн аюул нүүрлэжээ. Японы газар хөдлөлтийг судлах агентлагаас газар хөдлөлтийн бүсэд гурван метр хүртэл өндөр цунамийн давалгаа үүсч болохыг анхааруулжээ. Газар хөдлөлтийн голомт 25 км-ийн гүнд байсан аж. Мияги мужид цунамийн 1.4 метр өндөр давалгаа үүсч магадгүй гэнэ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс газар хөдлөлтийн хүчийг 7.3 магнитуд гэж мэдээлснээ дараа нь 6.9 магнитуд болгож бууруулжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Токио хотод хүртэл мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас Фукушима үйлдвэрт гэмтэл үүссэн эсэхийг шалгаж байгаа аж. Хэдийгээр Фукушима атомын цахилгаан станцын үйл ажиллагааг 2011 оны цөмийн сүйрлийн дараа зогсоосон боловч хөргөлтийн системийг ажиллуулах шаардлагатай аж. Өмнө нь, 2011 онд Японд хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами үүсч, Фукушима атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсон билээ. 2011 оны газар хөдлөлт, цунамийн гамшигт 18 мянга гаруй хүн амь үрэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *