Categories
мэдээ улс-төр

Япон улсын Нара хотын дарга мэндчилгээ ирүүлжээ

Нийслэлийн Засаг дарга ,Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод Япон улсын Нара хотын Захирагч Ген Накагава мэндчилгээг хүргүүсэн байна.

Өнөөдөр Нара хотын Зонта клубын 5 сурагч хүүхдүүд нийслэлийн Засаг даргатай уулзаж, хотын даргынхаа мэндчилгээг дамжуулан өглөө.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг уг клуб нь Япон улсын Нара хотын Зонта клубтэй хамтран хүүхэд, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг ба мөн эдгээр хүүхдүүд Улаанбаатар хотод анх удаа ирж, Монголын түүх соёл, ёс заншилтай танилцаж байна.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *