Categories
гадаад мэдээ

Япон улсын гүнж Мако жирийн залуутай гэрлэж, Эзэн Хааны ордноос явлаа

Япон улсын өмнөх эзэн хааны ууган ач, гүнж Мако өчигдөр их сургуульд хамт суралцаж байсан найз Кэй Комуротой хуримаа хийж, эзэн хааны ордноос явжээ.

2017 онд тэд анх сүй тавьсан бөгөөд тэр цагаас хойш сүйт залуугийн гэр бүлийн санхүүгийн асуудал Японы хэвлэл мэдээллээр дуулиан болж байсан юм.

Эзэн хааны гэр бүлийн гишүүн эмэгтэй жирийн эрэгтэйтэй гэрлэвэл язгуур хэргэмээсээ татгалздаг хуультай. Үүнээс гадна экс язгууртныг энгийн амьдралд хөлөө олоход нь туслах зорилготой нэг удаагийн тэтгэмжийг Япон улсын засгийн газар олгодог.

Харин 30 настай Мако уг тэтгэмжээс татгалзаж, цэвэр өөрсдийн хүчээр амьдралаа төвхнүүлэх сонголт хийсэн юм. Засгийн газрын тэтгэмжийн мөнгө сүйт залуугийн ар гэрийн санхүүгийн асуудлыг шийдэхэд зарцуулагдаж болзошгүй гэсэн хардлага бас үүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Макогийн сүйт залуу, 30 настай Комуро нь АНУ-ын хуулийн фирмд ажилладаг.

Залуу хос хуримынхаа дараа АНУ-д очиж суурьшихаар төлөвлөжээ.

Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний хурим уламжлалт нүсэр ёслолгүй болж өнгөрсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *