Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч Монголд айлчилж байна

jp

Өнөө жил Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тэргүүтэй 58 төлөөлөгч манай улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Японы төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт бараалхсан юм. Төлөөлөгчид дээрх уулзалтаар маш үр дүнтэй санал солилцсон хэмээн онцлов.

Өнөөдөр Төрийн ордонд Японы төлөөлөгчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Япон улсын дээгүүр цөмийн пуужин харвасан Хойд Солонгосын үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа талаар тодруулахад Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши “Хойд Солонгосын үйлдлийг Япон болон АНУ ноцтой хэрэг гэж дүгнэсэн. Тэр утгаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг Хойд Солонгос биелүүлнэ гэж итгэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *