Categories
гадаад мэдээ

Япон улсад ирэх сараас дархлаажуулалтын гурав дахь тунгийн аян эхэлнэ

Японы Эрүүл мэндийн яам “Ковид-19”-ийн вакцины нэмэлт тун тарихыг зөвшөөрснөөр тус улсад ирэх сараас гурав дахь тунгийн дархлаажуулалтын аян эхлэхээр болов.Энэхүү аянд зөвхөн “Pfizer”, “BioNTech” компаний вакцин хэрэглэх болсон тул “Moderna”, “AstraZeneca”-гийн вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд хольж хийлгэнэ гэсэн үг аж. Япон улс “Ковид-19”-ийн вакциныг улс болгонд тэгш хуваарилах олон улсын хөтөлбөрөөр Африк, Латин Америкийн орнуудад анх удаа вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгааг Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса мэдэгдэв. Япон улс нь бусад улс орнуудад 30 сая орчим тун вакциныг хэдийнэ хандивлаад буй юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *