Categories
мэдээ нийгэм

Япон улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Япон улс руу зорчих зорчигчдын хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ.

Үүнд: “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан зорчигчийн хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

Вакцины гэрчилгээ нь англи эсвэл япон хэлээр орчуулагдсан байх шаардлагатай.

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр өөрийн хүсэлтээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой. Ингэхдээ шинжилгээний “сөрөг” хариуг “MySOS” аппликэйшнийг ашиглан хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд илгээж, улмаар тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл”-ийг тухайн хүсэлт гаргагчид ирүүлсэн тохиолдолд тусгаарлалтын хугацаа дуусгавар болно.

Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн мэдээллийг дараах холбоосноос үзэх боломжтой. https://www.mhlw.go.jp/…/bunya/0000121431_00342.html

“MySOS” аппликэйшнийг дараах холбоосоор татах боломжтой. https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/en/

PCR шинжилгээ

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд “MySOS” аппликэйшнийг татан авч, шинжилгээний хариуг Япон Улсад ирэхээс хамгийн багадаа 16 цагийн өмнө “MySOS” аппликэйшнд оруулна.

Мэдээлэл амжилттай бүртгэгдсэн тохиолдолд аппликэйшний дэлгэцэд ногоон, шинжилгээний хариуг шалгуулах шаардлагатай тохиолдолд шар, мэдээллээ дахин оруулах тохиолдолд улаан өнгө гарна. 12 наснаас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн хэн нэгний мэдээлэлтэй хамт оруулна.

Анхаарах бусад зүйлс

Япон улсад хүрэлцэн ирсэн зорчигчид хилийн нэвтрэх цэгт шинжилгээ өгснөөс хойш 24 цагийн хугацаанд тусгаарлагдах гэр болон зочид буудлын байрандаа очих шаардлагатай. Ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэлд суух боломжтой бөгөөд амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутган бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Япон улс руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *