Categories
гадаад мэдээ

Япон улс Оросоос авах нүүрсний хэмжээгээ бууруулна DNN.mn

Японы эрх баригчид Оросоос авах нүүрсний хэмжээгээ аажмаар бууруулахаар шийджээ. Энэ талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коити Хагиуда мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна.

Япон улс өөр экспортлогчид хайж, эцсийн дүндээ Оросоос нүүрс импортлохгүй байхад чиглэн ажиллахаар болсон гэж Коити Хагиуда онцолжээ.

Пүрэв гарагт Японы The Mainichi сонин Японы эрх баригчид Украинтай холбоотой асуудлаар хориг арга хэмжээгээ чангатгах хүрээнд Оросын нүүрсний нийлүүлэлтэд хориг тавихгүй гэж шийдсэн хэмээн мэдээлж байлаа. Оросоос нүүрс авахаа зогсоох нь энэхүү түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж Японы эрх баригчид болгоомжилсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *