Categories
мэдээ нийгэм

Япон улс Монголоос нүүрс худалдан авах санал тавилаа

Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчид Монгол ирж уулзалт хийлээ. Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта уулзалтын үеэр хэлэхдээ “Урьд нь тогтоосон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэн билээ. Одоо бид Монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавихаар ирлээ. Шарын гол, Алаг толгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн нааштай гарч манай цахилгаан станцын хэрэгцээнд тохирхоор болж байна. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан ХХК-ны зүгээс ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэв.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *