Categories
мэдээ спорт

Япон олимпийн наадамд оролцох гадны зочид, сэтгүүлчдийн тоог бууруулна

Токиогийн олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпийн наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпийн наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолж байсан. Харин одоо энэ тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. “Ковид-19″ цар тахлын улмаас Токиогийн Олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулснаас хойш зохион байгуулагч орны зүгээс гадны үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод “Олимпийн наадмыг бүр цуцла” гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас зохион байгуулагчид цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь гаднын зочид сэтгүүлчдийн тоог хязгаарлах юм. Сүүлийн өдрүүдэд Япон улсад цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоож байна.

Тус улсын засгийн газар зуны Олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын засгийн газар Олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг алхмуудыг хийж авч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *