Categories
мэдээ нийгэм

Япон дахь Казах иргэдийн холбоо байгуулагдав

Япон улсад сурч, амьдарч буй Казах иргэд өөрийн холбоотой боллоо. Энэхүү холбоо нь арлын оронд байгаа Казах иргэдийг нэгтгэх, харилцан туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа юм.

Япон дахь Казахстаны Элчин сайдын яамны мэдээлснээр Японд одоогийн байдлаар Казахстаны 197 иргэн, Монгол, Хятад, Узбекистаны иргэншилтэй 70 казах иргэн оршин сууж байгаа аж.

Японы Juntendo эмнэлгийн мэс засалч Абдибек Калыбек “Манай холбоо соёл хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх, казах иргэдийг нэгтгэх, Казахстан, Япон улсуудын хамтын ажиллагааг дэмжих, мэдээллээр хангах зорилготой. Цар тахлын энэ хүнд үед Япон дахь казахууд нэг нэгэндээ туслахаас гадна Казахстаны ард иргэдэд ч тусламж үзүүллээ. Энэ үеэр албан ёсны холбоо байгуулах санаа анх төрсөн. 2018 онд байгуулагдсан Япон дахь Казах оюутны холбоотой хамтран ажиллана” гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *