Categories
гадаад мэдээ

Япон ажлын хэт ачаалалд анхаарч эхэлжээ

japan зурган илэрцүүд

Зар сурталчилгааны Dentsu хэмээх том компанид өнгөрсөн онд ажилд орсон залуу эмэгтэй Токиод амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Ажлын хэт ачааллаас шалтгаалсан түүний үхэл япончуудын дунд ажиллах хэв маягийн талаар маргааныг дэврээсэн байна. Тухайлбал, бусдаас урьтан гарах буюу даргаас түрүүлэн явахаас эмээн оффист урт хугацаагаар суудаг асуудал анхаарал татжээ.

Японы компаниудын тавны нэгээс илүүд Засгийн газраас явуулсан судалгаанаас үзэхэд зарим ажилтан сардаа 80 гаруй цаг илүү ажиллаж байгааг албаныхан эрүүл мэндэд хортой гэж дүгнэжээ. Dentsu компанийн дадлагажигч Мацури Такахаши есөн сарын турш энэ байгууллагад сардаа 100 гаран цаг илүү ажиллаж байсныг гэрбүлийнхэн нь мэдүүлсэн аж. Тиймээс Япон улс ажлын хэт ачаалалд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *