Categories
гадаад мэдээ

Янукович Сочи хотноо амарч байна

Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович Сочи хотноо амарч, зугаалж буй тухай “Орт 1” телевиз мэдээллээ. Янукович хамтран амьдрагч Любовь Полежайтай хамтдаа Сочид ирсэн гэж  Ерөнхийлөгчийн дотны анд Олег Митволь “vesti.ua” сайтад  ярьсан байна.

Тэрбээр “Миний мэдэж байгаагаар бол тэр хамтран амьдрагч Любовь Полежайтай Сочид байгаа. Тэр эх орныг минь хямруулчаад нууц амрагтайгаа амарч байгаа нь таалагдаагүй. Би Януковичид гомдож байна” хэмээжээ.

Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко Януковичийг энэ сардаа багтааж хэргээ хүлээхийг хүссэн юм. Порошенко “Янукович Киев хотноо ирж, ард түмнээсээ уучлалт гуй. Украинд дайны гал үнэртсэн нь чиний буруу” гэж хэмээн мэдэгдсэн юм.