Categories
мэдээ нийгэм

Ялалтын парадад 10400 цэрэг, 118 байлдааны техник, 72 онгоц, нисдэг тэрэг оролцож байна

Холбоотой Зураг

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 72 жилийн ойн өдөр. ОХУ төдийгүй дэлхийн олон улс орны түүхэн баяр юм. Энэ жил баярын парад Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь, Керчи зэрэг ОХУ-ын есөн баатар хотод болохоор бэлтгэл хангагджээ.1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны галыг өдөөгч Адольф Гитлерийн фашист арми ялагдаж, Зөвлөлтийн улаан арми Германы нийслэл Берлин хотын Рейхстагийн оройд ялалтын улаан тугаа мандуулснаар дайн дууссаныг нотолсон билээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд 58 улс нэрвэгдэж, олон сая хүн амь үрэгдсэний дотор ЗХУ /хуучнаар/ 70 сая хүнээ алдсан байдаг. Агуу их Эх орны дайны ялалтын баярт зориулсан баярын сүрт жагсаал, ёслолын арга хэмжээ Улаан талбайд болдог уламжлалтай. Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москвагийн цагаар 10:00 цагт Улаан талбайд ялалтын 72 жилийн парад эхэлнэ. Ялалтын баярын ёслолыг Оросын телевизүүд дэлхий даяар шууд дамжуулна. ОХУ-ын зэвсэгт хүчин ойн баярын бэлтгэл ажлыг дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдөр ёслолоо хийхэд бэлэн болжээ. Энэ жил Улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсах ажээ.
1418 хоног үргэлжилсэн Эх орны дайны галыг Зөвлөлтийн улаан арми, фашизмын ичээнд хүрч нуга дарахад Монголын ард түмэн дайныг эхлэхээс дуустал орос ах дүүстэйгээ хамт байж ялалтад хүрсэн болохоор энэ өдрийг бас дурсан санаж, тэмдэглэдэг юм. Дайны энэ хүнд жилүүдэд Монголын ард түмэн ЗХУ-ын гол холбоотон түнш байж Зөвлөлтийн улаан армид 437,189 морьд худалдаж, 20 орчим мянган морь бэлэглэсэн. Дайны жилүүдэд монголчууд нийтдээ 435 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба З00 орчим кг алт бэлэглэсэн гэх тоо ч байдаг. Үүний зэрэгцээ “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль, “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг өөрсдийн хөрөнгөөр бүтээж, дайнд оруулсан нь Берлин хүрсэн түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *