Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг түр хаажээ

Энэ сарын 2-нд ХУД-ийн нутаг Яармагийн гүүрэн дээр өвс ачиж явсан Портер маркийн маркийн автомашины араас “Эрдэм Транс” компанийн “Зурагт-Яармаг” чиглэлийн автобус мөргөж осол гарсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл осол гарах үед Яармагийн төмөр гүүрийн даацын тулгуур багана доргиж, их ачаалал авбал нурах аюултай болжээ. Тиймээс осол болсон өдрөөс эхлэн тус гүүрийг хаасан байна. Харин автомашинуудыг хуучин гүүрээр нэг эгнээгээр хөдөлгөөнд оролцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *